
LED дэлгэц 500*500mm
Тайз, аялан тоглолт, үзэсгэлэнд зориулсан зөөврийн LED дэлгэц. LED дэлгэц нь кабинет (500*500 мм) хэмжээтэй, хөнгөн цагаан материалтай. 7680 Гц-ийн өндөр сэргээх давтамжтай. Нуман болон 90 градусын булантай угсарах боломжтой.
M²
LED дэлгэцийн үнэ M² -р бодогдог тул хүсэлт явуулсны дараа борлуулалтын ажилтан тантай холбогдож үнийн саналыг өгнө
Бүтээгдэхүүний онцлог

Тайзны бүтээлч шийдэл
Шулуун болон муруй хэлбэрээр угсарч, арга хэмжээний загвар, брэндийн өнгө төрхөд нийцүүлнэ.

Арга хэмжээний мэдээллээ нэг дор
Зочдоо угтах мэндчилгээ, арга хэмжээний хөтөлбөр, илтгэгчдийн жагсаалт болон чиглүүлэх мэдээллээ дэлгэцээр хүргээрэй. Угтах хэсэг, танхимын үүд эсвэл мэдээллийн цэгт байршуулж, оролцогчдод хэрэгтэй мэдээллийг нь харагдахуйц танилцуулна.

Брэндээ тодотгож, бүтээгдэхүүнээ танилцуул
Бүтээгдэхүүний видео, брэндийн танилцуулга болон сурталчилгааны контентоо дэлгэцээр үзүүлээрэй. Үзэсгэлэн, нээлт, өдөрлөгийн үеэр бүтээгдэхүүнийхээ онцлогийг харуулах, ивээн тэтгэгчдийн мэдээллийг хүргэхэд тохиромжтой.

Арга хэмжээний мэдээллээ нэг дор
Бизнес уулзалт, сургалт, семинар, бүтээгдэхүүний танилцуулгад зориулсан шийдэл. Материалаа том дэлгэцээр үзүүлж, шууд бичиж тайлбарлан, оролцогчидтойгоо хамтран ажиллаарай.
Түрээслэх алхам
ЗахиалахТүрээслэх огноо, хугацаа, байршил болон хэрэгцээгээ захиалгын формд бөглөж, хүсэлтээ илгээнэ үү.
БаталгаажуулахБид тантай холбогдож, захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл, түрээсийн үнэ болон үйлчилгээний нөхцөлийг баталгаажуулна.
ХүргэлтТохирсон цагт дэлгэцийг ашиглах байршилд хүргэнэ. Инженер дэлгэц ашиглах заавар, зөвлөгөө өгнө.
Татан авалтТүрээсийн хугацаа дуусахад тохирсон хаягаас дэлгэцийг буцаан авч, үйлчилгээг дуусгана.
