Дижитал шилжилт рүү хувьсан өөрчлөгдөж буй энэ үед cургуулиуд орчин үеийн харилцан уялдаатай ертөнцөд өөрсдийн өдөр тутмын төхөөрөмжийн үйл ажиллагаа, функцийг үр дүнтэй ажиллуулахын тулд Хайбрид ангийн /Танхим болон Онлайн хосолсон/ систем рүү шилжиж байна. Интерактив технологи, ухаалаг боловсролын шийдэл нь суралцагчийн сургалтыг сайжруулж илүү ухаалгаар хурдан суралцах боломжийг олгох, багшийн заах арга барилыг сайжруулж, ачаалалыг багасгах, төхөөрөмжийн менежментийг оновчтой болгоход тусалдаг.
Дижитал ангийн шийдэл нь танхимийн сургалтыг интериктив буюу сонирхолтой болгоход чиглэгдсэн тоног төхөөрөмжүүдээс бүрдэнэ.
Багш: Цахим тоног төхөрөөмжүүдийг ашиглан хичээлийг илүү интерактив зохион байгуулна.
Сурагч: Цахим тоног төхөөрөмж болон чадварлаг багшийн тусламжтай дижитал орчинд хичээлийг илүү сонирхолтой, ойлгоход хаялбар байх боломжийг олгоно.
Сургууль: Уламжлалт болон технологи хосолсон сургалтын дижитал орчинг бүрдүүлнэ.
Багш танхим болон цахимаар хичээлд оролцож буй суралцагчидтай зэрэг харилцан ярилцах, хичээлийг илүү сонирхолтой явуулахад зориулан боловсруулсан дижитал лекцийн танхимын цогц шийдэл.
AV-over-IP технологийн хурдацтай дэвшил нь кампус зэрэг бидний хүрээлэн буй орчин дахь уламжлалт аудио видео дэд бүтцийг өөрчилсөн . Сургуулийн шаардлагатай газруудад AV /аудио видео/ түгээх Q-NEX шийдэл нь AV-over-IP технологи дээр суурилах ба зөвхөн аудио, видео дамжуулалтаа хязгаарлагдахгүйгээр бүх анги танхим, цайны газар, номын сан, коридор, хүлээн авах өрөө гэх мэт бүх төрлийн танхимын гаднах орон зайд шууд дамжуулалт хийх боломжийг олгож байна. Q-NEX мэдиасервер, Нетворкедмедиа Прецессор (NMP) болон Медиабокс (MBX)-ийг суурилуулснаар нь сургуулийн орчин дахь дотоод сүлжээгээр аудио, видео болон хяналтын дохиог түгээх шийдэлийг бий болгоно.