card

ОФФИС ШИЙДЭЛ

Хурлын өрөөний шийдэл

Цахим хурлын өрөө нь олон байршлаас холбогдож, зэрэг хуралд оролцох боломжийг олгохоос гадна төлөвлөгөө боловсруулах, тайлан, илтгэл тавих зэргийг илүү хялбараар шийдэх боломжийг олгоно. Бид хурлын өрөөний орон зай, хэрэгцээнээс хамаарсан техникийн зөв шийдлийг боловсруулан танд санал болгож байна.

Хурлын өрөө

15-24 хүртлэх хүний буюу 40㎡ – 60㎡ бүхий хурлын өрөөний шийдэл. Алба, хэлтэсүүд болон багаар онлайн хурал танилцуулга хийх боломжтой энэхүү хурлын өрөөнд 75-86 ичнийн ухаалаг дэлгэц болон ярьж буй хүнийг татаж фокусладаг дуу дагах камерын систем, мөн микрофон дууны систем зэргээс бүрдэнэ.

Уулзалтын өрөө

2-8 хүртлэх хүний буюу 15㎡ – 20㎡ бүхий жижиг уулзалтын өрөөний шийдэл. Таны багийн уулзалт болон танилцуулга, brainstorm хийхэд хамгийн тохиромжтой ухаалаг тоног төхөөрөмжийг бид танд санал болгож байна.

Хурлын өрөө 2

100м2 дээш хурлын заалны шийдэл. ЛЕД дэлгэц, Видео хана, 98 болон 110 инчийн ухаалаг дэлгэцүүдээс та сонголтоо хийх боломжтой бөгөөд хурлын индер камер болон микрофон дууны системийн иж бүрдэл нь хурлын заалны үр өгөөжийг илүү нэмэгдүүлнэ.

Цаасгүй хурлын өрөөний шийдэл

Хуралд оролцогч бүрийн урд автоматаар хураагддаг дэлгэц байна. Энэ нь хурлын материалыг цаасаар оролцогчдод тараадаг уламжлалт байдлыг халах зориулалттай бөгөөд бүх материалыг урьдчилан сервер дээр тохиргоо хийж байршуулан хурал эхлэх үед дэлгэц болон микрофон автоматаар дээш өргөгдөн гарч ирнэ. Хуралд оролцогчид өөрсдийн дэлгэц дээрх контентыг бусаддаа хуваалцах болон үндсэн том дэлгэцрүү дамжуулах боломжтой ба нэмэлт тэмдэглэл хийх гэх мэт төрөл бүрээр ашиглах боломжтой.

Видео танилцуулга

Бидэнтэй холбогдоорой

Холбоо барих мэдээлэл